Ж.Сандагсүрэн: Нийтийн тээвэрт уг үндсээр нь шийдэх асуудал олон байна

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцаж, гарц шийдлүүдийг зөвлөлдлөө. Тэрбээр “Зорчигч тээврийн нэгтгэл” болон “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-аар очсон юм. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэлэхдээ: -Хотын өнгө төрх болсон чухал үйлчилгээнүүдийн нэг бол нийтийн тээвэр. Нийтийн тээврийн үйлчилгээ ямар байгаагаас хотын иргэдийн тухтай байдал, нийслэлийн өнгө төрх шалтгаална. Гэтэл өнөөдөр нийслэлийн нийтийн тээвэр туйлын хангалтгүй түвшинд байна. Төр үргэлж залгамж халаатай байдаг тул урьдын дарга нарын алдааг хаяж болохгүй, залруулах ёстой. Уг үндсээр нь шийдэх ёстой … Continue reading Ж.Сандагсүрэн: Нийтийн тээвэрт уг үндсээр нь шийдэх асуудал олон байна